Олон-салбарт (multi-tenant) POS систем

Таны бизнесийн бүх салбарыг
нэг систем дотор удирдаарай

PowerPOS нь ресторан, дэлгүүр, кофе шоп, эмийн сан, хүнсний дэлгүүр, онлайн худалдаанд зориулсан цогц кассын систем — олон байгууллага, байгууллага бүрт олон салбарыг нэг дор удирдах боломжтой.

Бэлэн байгаа

Бэлэн кассын машин

Онлайн худалдаанд шууд бэлэн байгаа кассын терминалууд — хулгана (эсвэл хуруу) зүүн-баруун тийш хөдөлгөж 7 загварыг эргүүлж үзнэ үү.

Хулганаа (эсвэл хуруугаа) зүүн/баруун тийш хөдөлгөж 7 загварыг эргүүлнэ. Дэлгэрэнгүй үзүүлэлт харахын тулд загвар дээр дарна уу (гарнаас: Tab → Enter).

Онцлог

Кассаас удирдлага хүртэл — бүгд нэг дор

Кассчны өдөр тутмын ажлаас эхлээд байгууллагын эзэн/менежерийн тайлан хүртэл нэг платформ дээр.

Байгууллага

Олон байгууллага, олон салбар

Нэг систем дотор хэд хэдэн байгууллага, байгууллага тус бүрт хязгааргүй тооны салбарыг тусад нь, өгөгдөл давхцалгүй удирдана.

Офлайн — синк хүлээгдэж буй: 3

Офлайн горим

Интернэт тасарсан ч кассын апп зогсохгүй — гүйлгээг локал хадгалж, холболт сэргэх үед автоматаар синк хийнэ.

Термал хэвлэлт (кирилл дэмжсэн)

USB/LAN термал принтер рүү дуут дохио, хэвлэх цонхгүйгээр шууд хэвлэнэ. Монгол кирилл үсэг (Ө, Ү, ₮) бүрэн дэмжигдсэн.

Баркод & жин-баркод

USB баркод сканнер, мөн жинлэсэн бүтээгдэхүүний (PLU) баркодыг таньж автоматаар сагсанд нэмнэ.

✓ ДДТД илгээгдсэн

QPay & И-баримт

QR төлбөрийн систем болон Ебаримтын цахим баримт олголт — нэг товчоор борлуулалт баталгаажина.

Тооцоолсон 480,000₮
Бодит бэлэн 478,500₮
Зөрүү −1,500₮

Ээлж & Z-тайлан

Ээлж нээх/хаах, бэлэн мөнгө тоолох, тооцоолсон болон бодит орлогын зөрүүг автоматаар тооцно.

Дэлгэрэнгүй тайлан

Ашгийн маржин, Cash/QPay харьцаа, барааны түвшний борлуулалт — CSV/PDF байдлаар экспортлон авах боломжтой.

Үйлчлүүлэгчийн дэлгэц

Хоёр дахь монитор холбож үйлчлүүлэгчид сагс, дүн, QPay QR кодыг тусад нь харуулах боломжтой.

Admin Manager Cashier

Эрхийн олон шатлал

Admin → Manager → Cashier — байгууллага, салбар, хэрэглэгч бүрийн эрхийг нарийн зохицуулна.

Хэнд зориулагдсан

Ямар ч төрлийн худалдаанд тохирно

🍽️ Ресторан Кофе шоп 🛍️ Жижиглэн худалдаа 🛒 Хүнсний дэлгүүр 💊 Эмийн сан 🌐 Онлайн худалдаа Бусад төрөл
Тоног төхөөрөмж

Кассан дээрээ шаардлагатай тоног төхөөрөмж

PowerPOS кассын апп нь стандарт кассны тоног төхөөрөмжтэй ажилладаг — тусгай, өндөр өртөгтэй hardware шаардахгүй.

🖥️

Кассын компьютер

  • Windows 10/11 эсвэл macOS
  • Desktop, All-in-one эсвэл ноутбук
  • Мэдрэгч дэлгэц (touchscreen) — сонголтоор
🧾

Термал принтер

  • USB эсвэл LAN (сүлжээний) холболт
  • 58мм / 80мм цаасны өргөн
  • Кирилл (Ө, Ү, ₮) дэмжлэгтэй
🔦

Баркод сканнер

  • USB HID стандарт кассны сканнер
  • Ердийн болон жин-баркод (PLU) дэмжлэгтэй
🖥️

Нэмэлт (сонголтоор)

  • Үйлчлүүлэгчийн 2 дахь дэлгэц
  • Мөнгөний хайрцаг (cash drawer)

Тодорхой загвар/брэндийн тоног төхөөрөмжийн санал, үнийн жагсаалтыг бидэнтэй холбогдож авна уу.

Аюулгүй байдал

Дэлгүүрийн өгөгдөл, лиценз найдвартай хамгаалагдсан

Кассын систем мөнгөтэй холбоотой тул аюулгүй байдалд онцгой анхаарсан.

LICENSE: Ed25519 verified

Тоног төхөөрөмжид түгжигдсэн лиценз

Ed25519 крипто гарын үсэгтэй, тухайн компьютерт л ажиллах лицензийн систем.

AUTH: JWT + branch scope

Эрхийн давхар шалгалт

JWT баталгаажуулалт, салбар бүрийн өгөгдлийн бүрэн тусгаарлалт.

AUDIT: action logged

Аудит лог

Чухал үйлдэл бүр (лиценз, DB нөөцлөлт, эрх солих) бүртгэгдэнэ.

BACKUP: nightly dump

Нөөцлөлт (Backup)

Байгууллагын өгөгдлийг бүрэн нөөцлөх, сэргээх боломжтой.

Танай бизнест зориулсан үнийн санал аваарай

Багц, тоног төхөөрөмж, суулгацын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх маягтаар эсвэл имэйлээр бидэнтэй холбогдоорой.

эсвэл
✉️ info@powerpos.mn